XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн Үндэсний Шагайн харвааны
"Ууган харваа”-ны тэмцээн гуравдугаар сарын 05-ны амжилттай болж өндөрлөлөө.
Ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх зорилготой уг шагайн харвааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит болгон, Ховд аймаг дахь Шагайн Харвааны Салбар Холбооноос сүүлийн жилүүдэд уламжлал болгон зохион явуулж буйгаараа онцлогтой. Жилээс жилд шагайн харвааг сонирхон хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдэж, энэ хирээр тэмцээнд оролцох баг, харваачдын тоо ч мөн нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв.
Энэ удаагийн тэмцээнд 7 багийн 60 гаруй харваач оролцож Багийн харваа, Цуваа харваа гэсэн төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Багийн харвааны төрөлд:
-Тэргүүн байранд Д.Давхарбаяр ахлагчтай Мон Эн Ко компанийн “Хос алтай” баг
-Дэд байранд Д.Бямбасүрэн ахлагчтай Ховд аймаг дахь Цагдаагийн газрын “Шонхорууд” баг
-Гуравдугаар байранд аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд Дулааны станц ТӨХК-ний “Аргай” баг
Цуваа харвааны төрөлд:
-Тэргүүн байранд М.Оргил 20 сумаас 20 онож түрүүлсэн бол
-Дэд байранд аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай 20 онож,
-Гуравдугаар байранд залуу харваач Ж.Дагвадорж 18 онож,
-Дөрөвдүгээр байранд аймгийн гоц мэргэн Ц.Пүрэвхүү 18 онож,
-Тавдугаар байранд аймгийн гоц мэргэн Б.Очиртогтох 17 онож тус тус шалгарсан юм.
Мөн энэ үеэр шагайн харвааны спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх үйлсэд залуу хойч үедээ үлгэрлэн яваа ахмадуудад аймгийн ИТХ-ын гарын бэлгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүлэв.