Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, МЭГ-ын дарга Д.Батцэнгэл, аймгийн УЗХ-ны дарга Н.Одонпүрэв нар хүлээн авч уулзлаа.
Тус байгууллага нь хүмүүнлэгийн салбарт үзүүлэх тусламжийн хүрээнд боловсрол, эрүүлийг хамгаалах, скаутын хөдөлгөөн, тооцоолон бодох, барилга, хот байгуулалт, төлөвлөлт, банк бизнес зэрэг салбарт төсөл хэрэгжүүлэн дэлхийн 189 оронд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. ДОУЭБ нь Монгол улсад 1993 оноос хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус байгууллагаас манай аймгийн 100 малчин өрхөд хүнсний тусламж үзүүлж байгаагаа энэ үеэр гардуулан өглөө.
Хүнсний тусламжийг аймгийн Улаан загалмайн хороогоор дамжуулан зорилтот малчин өрхүүдэд хүргэнэ.