Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хүрээнд хуралдаанаас гарсан хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг тогтмол хийж байна

May be an image of 5 people, people standing and outdoors

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хүрээнд хуралдаанаас гарсан хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг тогтмол хийж байна. 
Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 01 сарын 26-ны өдрийн А/01 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын Ажлын алба, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/, Орон нутгийн өмчийн газар, Жаргалант сумын ЗДТГ, Хотын захирагчийн ажлын албаны төлөөллөөс бүрдэн төлөвлөгөө гарган, маршрутын дагуу ажиллалаа. 

May be an image of outdoors

Ажлын хэсэг Ховд аймгийн Жаргалант сумын хуучирч муудсан барилга байгууламж, зам талбай, гудамж, хашаа, хайс, хашлага, шугам сүлжээ, гэрэлтүүлэг зэрэг төв зам дагуух 4 чиглэлд газар дээр нь очиж танилцан, тэмдэглэл фото зургаар баримтжуулан санал, дүгнэлт боловсруулан хэрэгжүүлж, дүгнэлтийн хурлаар хэлэлцэхээр боллоо.
Цаашид хуучирч муудсан барилга байгууламж, зам талбай, гудамж, хашаа, хайс, хашлага, шугам сүлжээ, хур хог, гэрэлтүүлэг зэрэгт өмчлөл эзэн холбогдогчийг нь тогтоож, засаж сайжруулах талаар хуулийн дагуу хугацаатай үүрэг өгөх юм.

May be an image of 1 person and road

May be an image of body of water

May be an image of 8 people, road and text that says 'мини маркет ломбард 10 ALSUSTRE'
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ