Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо

7 хүн, зогсож буй хүмүүс ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад

Аймгийн ИТХ-ын XI хуралдаан өчигдөр /2023.03.30/ болж өндөрлөлөө. 
Хуралдаанаар: 
-"Нээлттэй Ховд" хөтөлбөр батлах тухай
"Малын эрүүл мэнд" дэд хөтөлбөр батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцэн хуралд оролцсон төлөөлөгчдийн саналыг тусган батлав. 

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

Тухайлбал, 
-Аймгаа бие даасан эдийн засагтай болгох суурь нөхцөлийг бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэн, иргэдийг орон нутагт ажиллаж, амьдрах таатай орчин бий болгох замаар аймгийн хүн амыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор "Нээлттэй Ховд" хөтөлбөрийг батлав. 
Хөтөлбөрийг таван зорилтын хүрээнд 2024-2032 он хүртэл 3 үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо. 

-Ховд аймгийн хэмжээнд өсгөн үржүүлж байгаа мал сүрэгт хор хохирол учруулж байгаа малд халдварладаг, малаас хүнд халдварладаг өвчнүүдийг таслан зогсоох, малчдын эрүүл мэнд, эдийн засгийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, түүхий эд бүтээгдэхүүний чанар, борлуулалтыг нэмэгдүүлэх, худалдааны чөлөөт нөхцөлийг бүрдүүлэн, оношилгоо шинжилгээг олон улсын түвшинд хүргэж, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор "Малын эрүүл мэнд" дэд хөтөлбөрийг батлав. Хөтөлбөрийг дөрвөн зорилтын хүрээнд 2023-2025 онд хэрэгжүүлэх юм. 
Мөн мал болон гэрийн тэжээвэр амьтанд тарилга хийх, Шимэгч хорхойг эмчлэн сэргийлэх арга хэмжээ авах, Мал эмнэлгийн шүүх, магадлан шинжилгээ, 
Мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээ, Мэс ажилбар ба эх барихын тусламж, Халдваргүй өвчний анхны тусламж үзүүлэх гэсэн зургаан чиглэлээр "Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф"-ийг баталлаа.

-Олон нийтийн хамтын ажиллагаанд тулгуурлаж, иргэдийн оролцоо хандлагыг өөрчлөн, нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, хог хаягдлын сөрөг нөлөөг бууруулж, менежментийн дэвшилтэд технологи, тогтолцоог нэвтрүүлж, хоггүй аймаг болох зорилгоор "Хог хаягдлын менежментийг сайжруулах" дэд хөтөлбөрийг хэлэлцэн батлав. 
Хог хаягдлын аймгийн дэд хөтөлбөрийг таван зорилтын хүрээнд 2023-2026 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 
Хөтөлбөрт 17 сум, 91 багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрх, иргэдийг хамруулан ажиллана. 

-Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгжид “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх” 2.9 га, “Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх” 15 га, “Мод үржүүлгийн зориулалтаар эзэмшүүлэх” 850 га, “Аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх”  68 га, “Газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх” 22500 га, “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10000 иргэнд эзэмшүүлэх” 700 га “Дахин төлөвлөлт хийх” 0.8 га газрын төлөвлөлтийг батлав. 
Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой эсэх талаар санал хүргүүлэх тухай асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжихээс татгалзав.

-Хилийн цэргийн 0130 дугаар анги байгуулагдсаны түүхт 90 жил, баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн түүхэн ой энэ онд тохиож буй. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулан тэгш ойгоор үе үеийн хилчдийн байгуулсан гавьяа, туулсан замнал, баатарлаг түүхийг мөнхжүүлэх, ард иргэд, хилчдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, анги байгууллагаараа бахархан дуурьсах, эрэлхэг хилчдийн нэр алдрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Хил хамгаалах байгууллагын домогт ууган отряд, Хилийн цэргийн 0130 дугаар ангийг алдаршуулж Монгол Улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”, Хилийн цэргийн 0114 дүгээр салбар (ярант)-ыг төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор шагнуулахыг баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар болов. 

-Ховд аймаг дахь БОЭТ-ийн Зүрх судасны эмгэг судлалын тасгийг Монгол Улсын хүний гавьяат эмч, Ардын эмч Д.Сэржээгийн нэрэмжит, Хөөмийн өлгийн нутаг, Чандмань сумын Соёлын төвийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Сэнгэдоржийн нэрэмжит болгохоор шийдвэрлэв.



1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

3 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

1 хүн ба сууж байгаа нарын зураг байж магад

12 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ