Энэ удаагийн хуралдааныг өнөөдөр /2023.0.30/ өглөө 09:00 цагт эхлүүлэхээр цаг товлож бэлтгэл хангасан.
Гэвч ирц бүрдэхгүй удааширсаар үдээс хойш эхэллээ.
Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцох ёстой ч нэр бүхий цөөхөн төлөөлөгчид албан ёсоор чөлөө авсан. Харин зарим нь ямар нэгэн шалтгаангүйгээр хуралдаа ирсэнгүй.
Ирц бүрдүүлэх гэж хүлээсээр ийнхүү үдээс хойш 56.1 хувийн ирцтэйгээр эхэлж одоо хэвийн үргэлжилж байна.
Хуралдаанаар:
-"Нээлттэй Ховд" хөтөлбөр батлах тухай
"Малын эрүүл мэнд" дэд хөтөлбөр батлах тухай
-"Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф" тогтоох тухай
-"Хөшөөт хөгжил сан"-г татан буулгах тухай
-"Хог хаягдлын менежментийг сайжруулах" дэд хөтөлбөр батлах тухай
-Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
-Өмчийн харилцааны тухай
-Хилийн цэргийн 0130 дугаар ангийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнуулахаар уламжлах тухай
-Нэрэмжит болгох тухай
-Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн тухай зэрэг 10-аад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.