
-Аргын тооллын 2 сарын 3. Мягмар (Ангараг) гараг (2026)-Өвлийн адаг шарагчин үхэр сарын билгийн 17, өдөр шар бич, мэнгэ 2 хар, суудал ус, од их морь-9, арвидах барилдлагат. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:17-17:55.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Билгийн өдрийн үр: Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийх, хот балгад байгуулах, газар хагалах, тариа ногоо тарих, үхэгсдийн үйлд сайн. Үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулж эхлэх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Жил өдрийн үр: Бэрийн үйл, малын хашаа, хороо барих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэхэд сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, ан гөрөө хийх, худаг малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Шулмас, хараал хариулахад сайн. Бурхан сахиус тахих, бэрийн үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах үйлд сайн. Их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгоход муу.
-Барилдлагын өдрийн үр: Идээ, хувцас олох, газар хагалах, тариа ногоо тарих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, худалдаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668