
-Аргын тооллын 2 сарын 1. Ням (Адьяа) гараг (2026)-Өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 15, өдөр улаан морь, мэнгэ 4 ногоон, суудал төмөр, од найралт эх-7, арвидах барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:20-17:52.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, буян номын үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шүтээн босгох, равнайлах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, өгөх, хишиг даллага авахад сайн. Нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, мал хөнгөлөхөд муу.
-Гарагийн өдрийн үр: Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, мал адгуус сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийхэд сайн. Хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Жил өдрийн үр: Гал тахих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, даллага авах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргахад сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Эм найруулах, 8 лус тахих, тахил өглөг өгөх, бурханд залбирах, хануур үйлдэхэд сайн. Бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргахад муу.
-Суудалын өдрийн үр: Мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хаах, гөрөөлөхөд сайн. Хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх муу.
-Барилдлагын өдрийн үр: Идээ, хувцас олох, газар хагалах, тариа ногоо тарих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, худалдаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 966166686.