-Аргын тооллын 1 сарын 31. Бямба (Санчир) гараг (2026)



-Аргын тооллын 1 сарын 31. Бямба (Санчир) гараг (2026)
-Өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 13, өдөр хөхөгчин могой, мэнгэ 5 шар, суудал шороо, од өглөгт охин-6, үл тохирох барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:21-17:50.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, гал тахих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, гүү барих, газар хагалах, тариа ногоо тарих, газар шорооны үйл, малын үс, ноос хяргах, замд гарахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хурим хийх, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Насан буян бүтээх, буян хишгийн даллага авах, эд мал авах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал гаргах, худаг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мод суулгах, хот байшингийн суурь тавих, барих, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Жил өдрийн үр: Гал тахих, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, цэрэг хөдөлгөх, зээл авахад сайн. Мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, заргалдах, мөр гаргах, ан гөрөө хийх, морь худалдахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Хаанд айлтгал өчих, бурхан сахиус тахих, сүмийг сэргээх, равнайлах, оршуулах, тойн болох, ном номлоход сайн. Газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийхэд муу.
-Суудалын өдрийн үр: Газрын үүд боох, мод хатгах, зүүн тийш явах, тангараг няцах, тотгор дарахад сайн. Суурь тавих, үхэгсдийн үйл, угаал, залбирах талбих, өс дарахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдахыг тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 966166686.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ