-Аргын тооллын 1 сарын 29. Пүрэв (Бархавад) гараг (2026)



-Аргын тооллын 1 сарын 29. Пүрэв (Бархавад) гараг (2026)
-Өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 11, өдөр харагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал хий, од гөрөөсөн толгой-4, хотол чуулган барилдлага.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:23-17:47.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох маш сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой, бич жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, гүү барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, хурим, наадам хийх, мал хөнгөлөх, мал гаргахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, хурим хийх, багш шавь болох, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, гал тахих, морь уралдуулж эхлэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, газар хагалах, тариа ногоо, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйлс бүхэнд сайн. Мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Ном заалгах, бэрийн үйл, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, морь уралдах, малын хашаа, хороо барих, малтай холбогдох үйлд сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирахад сайн. Улайны үйл, мал гаргах, хиншүү хярвасанд муу.
-Суудалын өдрийн үр: Тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхтгох, хатуу үйлд сайн. Тээрэм босгох, андгай тавих, чуулахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 966166686.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ