-Аргын тооллын 11 сарын 3. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 3. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 13, улаан хулгана, мэнгэ 4 ногоон, суудал гал, дэлгэрүүлэгч-26 од, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:39-17:31.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулбал аз жаргал ирэх маш сайн. Харин морь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг гаргах, хүүхэд үрчлэн авах, эхэлж ном сонсох, эвлүүлэх, хурим хийх, бэрийн үйл, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд юм өгөх, эд, мал худалдан авах, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, улайны үйл, улаан идээ авах, мал гаргах, ан гөрөө хийх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ