-Аргын тооллын 11 сарын 1. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 1. Бямба (Санчир) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 11, хөх нохой, мэнгэ 6 цагаан, суудал мод, шувуун хошуут-24 од, түлэх барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:36-17:34.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин луу, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Бэрийн үйл, хурим хийх, хүнийг ханаж, төнөх, сайн үйлийг эхлэх, мод таслах, тангараг тавих, нүүдэл хийх, өвчтөнд очих, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, малын үс, ноос хяргах, замд гарах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, мал гаргах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бузарыг дарж, дайсагнах үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ