
Өнөөдөр /2025.10.22/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдсан байна. Гишүүдийн 70 гаруй хувь нь оролцсон тус хурлаар:
-МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн оюутнуудад “Засаг даргын Тамгын газрын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”,
-Аймгийн Эрүүл мэндийн газар, Хөгжимт драмын театр, “Номын сан” зэрэг байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлах,
-Эрчим хүний яамны санхүүжилтээр Хөшөөтийн уурхайг түшиглэж баригдсан шахмал түлшний үйлдвэрийн эзэмшил, ашиглалт, цаашид үйл ажиллагааг тогтвортой хариуцан авч явах ОНӨ-ХХК шинээр байгуулах, ХХК-ийн дүрмийн төсөл,
-Аймгийн 2026 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө,
-Аймгийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө,
-Төрийн дээд шагналд уламжлах зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцжээ.

Энэ үеэр хариуцсан байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож зөвлөлийн гишүүдийн саналыг тусган холбогдох шийдэрийг гаргажээ. Зарим асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.




