
Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяраар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг (2025.05.14) Мөнххайрхан, Манхан суманд ажиллав.

Ажлын хэсэг Мөнххайрхан, Манхан сумын иргэд хөдөлмөрчид, төрийн алба хаагчидтай уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилах сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтаар Гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Мөн салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллав.

Арга хэмжээний үр дүнд:
-Сумдын ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах
-Шинээр хэрэгжиж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудыг иргэдэд хүргэх
-Гишүүн байгууллагуудтай холбоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах
-Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах
-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулна гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.


