
-Аргын тооллын 5 сарын 13. Мягмар (Ангараг) гараг (2025)-Билгийн тооллын 16, хар морь, мэнгэ 7 улаан, суудал төмөр, гар од-16 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:16-20:21.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, сайн үйлийг эхлэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, равнайлах, нүүдэл хийх, замд гарах, хэрүүл тэмцэл, зарга хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, морь худалдах, уралдуулах, эм найруулах, улаан идээ авах, улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, хүүр түлэх, үхэгсдийн үйл, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.