-Аргын тооллын 5 сарын 12. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 5 сарын 12. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 15, цагаагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал шороо, эрхтний тэргүүн-15 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:18-20:19.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин гахай, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эхэлж ном сонсох, суурь тавих, угаалга, залбирах, нүүдэл хийх, эм найруулах, мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, бэрийн үйл, замд гаргах, эд юм өгөх, арилжаа наймаа хийх, морь худалдах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, заргалдах, өс дарах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, үхэгсдийн үйл, ан гөрөө хийх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

ӨЧИГДӨР:

-Аргын тооллын 5 сарын 11. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 14, цагаан луу, мэнгэ 9 улаан, суудал гал, салхины эх-14 од, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:19-20:18.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хурим хийх, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, ном номлох, сонсох, нүүдэл хийх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, хануур төөнүүр хийлгэх, эд, мал гадагш өгөх, эвлүүлэх, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, үр тарих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ