“Оюутан цэрэг цэргийн мэргэжил олгох сургалт” эхэллээ

May be an image of 2 people

Монгол улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалах сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Оюутан-цэрэг” ерөнхий бэлтгэл шатны сургалт эхэллээ.

Өнөөдөр /2025.04.12/ зохион байгуулсан “Оюутан цэрэг цэргийн мэргэжил олгох сургалт”-ын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг, цэргийн штабын бүрэлдэхүүн оролцож цэрэгт элссэн оюутнуудад амжилт хүслээ.  

May be an image of 2 people and text

Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтад Ховд аймаг дахь Монгол Улсын Их сургуулийн баруун бүсийн сургууль, Хөгжил  политехникийн коллежийн оюутнууд хамрагдаж байна.  

May be an image of 8 people

“Оюутан цэрэг”
-т хамрагдсан залууст энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Бямба, Ням гарагт Ховд  аймаг дахь МУИС-ийн Баруун бүсийн салбар сургууль, Ховд хөгжил политехникийн коллежийн сургалтын танхимд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалт явуулна.

May be an image of 1 person and text

“Оюутан цэрэг”
хөтөлбөрийг анх 2014 оноос хэрэгжүүлсэн.

Ховд аймагт 2016-2019, 2023, 2024 онд зохион байгуулж Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн баруун 5 аймгийн их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдыг бэлтгэж ирсэн байна.

May be an image of 4 people

May be an image of 8 people and text

May be an image of 3 people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ