“Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл” хуралдав

May be an image of 3 people and text

Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл өнөөдөр /2025.4.11/ энэ оны анхны хурлаа зохион байгуулав.

Хуралд:

Аймгийн Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга М.Амарсанаа болон зөвлөлийн гишүүд оролцов.

May be an image of 1 person and text that says

Хурлаар:

-Шинэчлэн байгуулсан зөвлөлийг танилцуулах, 2024 онд Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан,

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа,

-2025 оны батлагдсан төсөв Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн 2025 оны жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцлоо.

May be an image of 1 person and studying

“Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл”
-ийг Засаг даргын 2025 оны 04-р сарын 10-ны өдрийн А/237 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан. Тус зөвлөл нь төрийн байгууллагууд, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадын төлөөллөөс бүрдсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй ажиллах юм.

May be an image of 2 people and text that says

Өнгөрсөн онд /2024/ аймгийн хэмжээнд 4569 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих арга хэмжээнд хамруулж, 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, үр дүнд нь 864 иргэн шинэ ажлын байртай болжээ.

Харин энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 5 үйл ажиллагаа, 28 арга хэмжээ хэрэгжүүлэхээр манай аймагт хоёр тэрбум төгрөг хуваарилан, төлөвлөгөөт ажил хэвийн явагдаж байна.

Түүнчлэн тус зөвлөлийн энэ оны ажлын төлөвлөгөөнд хоёр зорилтын хүрээнд найман ажил хийхээр төлөвлөж, гишүүдийн саналыг авлаа.

Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Нийт хүн амын 55706 нь буюу 61.8 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 2700 гаруй бүртгэлтэй ажилгүй иргэн байна. Иймээс ирэх онуудад хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлж, дээрх түүн үзүүлэлтийг бууруулж ажиллах зорилт тавьжээ.

May be an image of 3 people and people studying


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ