Зэрэг сумын Бургасан багийн малчин З.Гонгоржавынх “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” боллоо

May be an image of 3 people and text

XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн сар шинийн босгон дээр 70 гаруй малчин өрх “Аймгийн аварга”-аар шалгарсан. Тэдний нэг нь Улсын тэргүүний Зэрэг сумын Бургасан багийн малчин З.Гонгоржав, Б.Саруултуяа нар юм.

May be an image of 4 people and text

Аварга малчин өрхийн шагналыг өчигдөр /2025.02.26/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ. Энэ үеэр сум, багийн удирдлагууд мөн баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.

May be an image of 3 people and text

З.Гонгоржав аав, ээжийгээ даган бага наснаасаа мал маллах арга ухаанд суралцжээ. Өрх тусгаарлахдаа 200 орчим толгой малтай айл болж байсан бол одоо таван төрөлд нь өсгөж байна. Бог голдуу малтай. Увсын баяд үүлдрийн хуц, Баян-Өлгийн улаан ухнаар малаа чанаржуулдаг. Үүнээс гадна жилийн дөрвөн улиралд нүүдэллэж голдуу уулаар оторлон малаа малладаг хэмээн ярилаа.

May be an image of 2 people and text

Аваргынх энэ хавар 300 гаруй төл хүлээн авахаар бэлтгэлээ базаажээ.

May be an image of 12 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ