Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр өнөөдөр /2025.01.31/ Эрдэнэбүрэн суманд ажиллахдаа Хүүхдийн цэцэрлэгээр орж ажил байдалтай нь танилцав.

Тус цэцэрлэг нь 1966 онд байгуулагдсан. Ирэх онд 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна.
13 багш, ажилчидтай. Өнөөдрийн байдлаар гурван бүлэгт 90 гаруй, хувилбарт сургалтад 20 гаруй хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Сургалтын үйл ажиллагаа хэвийн байгаа ч хүүхэд, багачуудын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд сурч хөгжих нөхцөл төдийлөн хангалтгүй байгааг танилцуулав.

Одоо үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгийн барилга нь 1989 онд ашиглалтад орсон. Бүх ангиуд цементэн шалтай, дулаан алдалт их, тохижилт хангалтгүй учраас дотор засвар хийх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Мөн:
-Арга зүйчийн орон тоо байхгүй,
-Шинээр нэг бүлэг нээж хамран сургалтын нэмэгдүүлэх шаардлагатайг танилцуулж санал солилцов.

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр:
-Тулгамдаж буй асуудлыг шат дараатай шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.
2026 онд түүхэн 60 жилийн ойтой учраас цэцэрлэгийн дотор засварын ажлыг ирэх оны төсөвт тусгуулж ажиллахаар боллоо. Үүнээс өмнө хууль, журмын дагуу зураг төсвөө батлуулж ажиллахыг зөвлөв.

Сумын орон нутгийн хөгжлийн сангаас анги танхимын шал гаднах тоглоомын талбай зэргийг засаж сайжруулахаар төсөвлөжээ.
