ХОВД АЙМАГ:Салбарын тулгамдсан асуудлаар иргэдийн саналыг сонсох ажлыг эхлүүллээ

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Л.Энхбаярын баталсан хуваарийн дагуу албан байгууллагын удирдлагууд, ажил хариуцсан албан тушаалтнууд 7043-1111 төвд ажиллаж байна. Өнгөрсөн Мягмар гарагт аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар ажилласан.
  3 хүн, сонин борлуулах цэг, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр 11 иргэн утсаар, гурван иргэн өөрийн биеэр ирж санал хүсэлтээ танилцуулжээ. 14 иргэний найм нь ХХҮГ-ын үйлчилгээтэй холбоотой тодруулбал, хоёр иргэн нь нийгмийн халамжийн асуудал, зургаа нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт гаргасан ба асуудлыг шууд шийдвэрлэн зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна. 

1 хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

Тэгвэл өнөөдөр /2025.01.09/ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сүхнаран ажиллаж иргэдийн саналыг сонсож байна. Б.Сүхнаран “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д өглөөний 08:00-12:00, -Өдөр 13:00-17:00 цагийн хооронд ажиллаж эрүүл мэндийн салбартай холбоотой санал хүсэлт, гомдлыг хүлээн авах юм.

2 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Ирэх 7 хоногийн:


-Мягмар гарагт /2025.01.14/ Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал П.Гэрэлсүрэн, -Пүрэв гарагт /2025.01.16/ Ховд дулааны станц ТӨХК-ийн захирал Д.Энхсайхан нар ажиллаж иргэдийн саналыг сонсох хуваарьтай.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ