Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон улиран өнгөрч буй 2024 оны ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэн, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан шилдэг, тэргүүний ажилчдаа тодруулж, алдаршуулав.
-Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын оцифер, хошууч Д.Тамир,
-Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, спорт, соён гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Жавзанхорлоо,
-Үйлчилгээний тасгийн үйлчлэгч А.Кулиза нар
“БАЙГУУЛЛАГЫН АВАРГА АЖИЛТАН”-аар шалгарлаа.
Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий алба хаагчдыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Хүндэт өргөмжлөл”, “Ховд аймгийн хүндэт тэмдэг”, “Ховдын төлөө тэмдэг”, ҮЭ-ийн Хүндэт өргөмжлөл зэрэг хүндтэй шагналаар шагнаж урамшуулав.
Шагналыг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа, Засаг даргны орлогч Э.Уртнасан, Л.Энхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн, ТЗУХ-ийн дарга Х.Баасанхүү нарын албаны төлөөлөл гарллуулж баяр хүргэлээ.
Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн та бүхэнд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье гэж аймгийн Засаг даргны Тамгын газраас мэдээллээ.