Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын нэг нь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай юм. Энэ асуудлаар аймгийн Засаг даргын орлогч, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Э.Уртнасан илтгэл, мэдээлэл танилцууллаа.
Ажлын хэсэг аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахдаа Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа-2050 болон орон нутгийн 2024 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, өмнө нь хийж хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлого, санал санаачилгыг тусган боловсруулсан байна. Мөн чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн саналыг тусган аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын дэргэдэх хороодоор хэлэлцүүлсэн. Улмаар аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулж төлөөлөгчид, намын бүлгийн санал дүгнэлтийг тусган 100 хувийн саналаар баталлаа.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь: -Хүний хөгжлийн бодлого,
-Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого,
-Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн хөгжлийн бодлого,
-Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого,
-Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн 5 бүлэг, 29 чиглэл, 332 зорилттойгоор боловсруулсан байна.
М.Амарсанаа:
2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь: -Хүний хөгжилд түлхүү анхаарсан,
-Бүс нутгийн хөгжил, иргэдийн амьдралд түлхэц өгөхүйц 10 томоохон төсөл хэрэгжүүлэхээр тусгаснаараа онцлогтой болсон. Тиймээс
“ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хэмээн нэрлэж зорилтоо тодорхойлсон гэдгийг онцоллоо.