Мялзан өвчин гарсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Булган, Үенч, Алтай сумын 650 000 малыг вакцинжуулахаар боллоо

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Булган суманд бог малын Мялзан өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа.

Хурлаар:

Үүсээн нөхцөл байдал, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох хуулийн дагуу хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. 

3 хүн нарын зураг байж магад


Тухайлбал,

-Тухайн бүс нутагт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын бүсийг тогтоож, хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах,
-Булган, Алтай, Үенч сумын 650 000 орчим малыг вакцинжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр ажлын хэсэг томиллоо, 
-Халдвар бусад сумдад болон байгалийн ан амьтанд тархсан байж болзошгүй. Тиймээс энэ сарын 25-ны дотор тандалт судалгаа хийж ажиллах чиглэлийг бүх сумдын Засаг дарга нарт өглөө.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Вакцинжуулах ажилтай холбогдуулан бусад сумдаас эмч мэргэжилтнүүдийг татан ажиллуулахаар боллоо. Нийтдээ 90-ээд алба хаагчийг томилж холбогдох зардлыг шийдвэрлэв. 

3 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын захирамжаар Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг томилж мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

3 хүн нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ