Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг. 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан 9 дэх удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа аймгийн ИТХ-ын Зөвлөл анхны хурлаа өнөөдөр (2024.11.28) зохион байгуулжээ. Тус зөвлөлийн хурлаар: -Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын чиг үүрэг, ажиллах журам батлах тухай-Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай -Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2025 оны төсөв батлах тухай -Аймгийн 2025 оны төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх тухай -Үндсэн хөрөнгө акталж, данс бүртгэлээс хасах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлуудад аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд өөрсдийн саналаа хэлж, 12 дугаар сард болох Хоёрдугаар хуралдаанаар оруулж, танилцуулахаар санал нэгджээ. Огноо: 11/28/2024 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 73 Мэдээ таалагдсан: