ХОВД АЙМАГ:Орон нутгийн удирдлагууд банкны удирдлагуудтай уулзлаа

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ирэх дөрвөн жилд баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхийг дэмжиж ажиллахаар А/01 тоот захирамж гаргаж, албан байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр гаргасан захирамжийг хэрэгжүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг ч мөн зөвлөж, чиглэл өгсөн.

1 хүн нарын зураг байж магад


Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2024.11.21/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Э.Уртнасан нар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа банкны салбарын удирдлагуудтай уулзлаа.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Уулзалтаар банкны салбарын удирдлагууд, эдийн засагч нартай уулзаж, хувийн хэвшлийг дэмжихэд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Аймаг орон нутгаас бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр гаргах аливаа шийдвэрийг арилжааны банкнууд дэмжин хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Ажлын хэсэг” байгуулж, тодорхой судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулах юм.

1 хүн нарын зураг байж магад

Ховд аймагт Монгол банк, Хаан банк, Хас банк, Төрийн банк, Капитрон банк, Голомт банкны салбар, харьяа 46 нэгж үйл ажиллагаа явуулж байна. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ