“Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулав

May be an image of 13 people and text

Ховд аймгийн хөдөөгийн сумдын ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээг өчигдөр /2024.05.31/ Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулав. 

May be an image of 1 person

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Ховд аймгийн хэмжээнд 351 ээж “Алдарт эх” одон авч байгаа. Үүний 200 гаруй эхчүүд хөдөөгийн сумдаас авч байгаа юм. Тэгвэл уг арга хэмжээн дээр Алтай, Үенч, Булган сумаас бусад 13 сумдын 146 ээж “Алдарт эх”-ийн 1,2 дугаар зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. 

May be an image of 5 people

“Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж байгаа ээжүүдийн шагналыг ЗТХЯамны сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан нар гардуулан өгч баяр хүргэв. 

May be an image of 2 people

May be an image of 2 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 4 people and text that says 'AyyЛAX ECЛOЛ ကကြ 05'

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ