-Аргын тооллын 12 сарын 17. Ням (Адьяа) гараг (2023)-Билгийн тооллын шинийн 5, шарагчин тахиа, тооно-22 од, суудал шороо, мэнгэ 7 улаан, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:00.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин туулай, бар жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, мал хөнгөлөх, бэрийн үйл, шинэ дээл эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.