Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 2023-2024 оны сургуулийн жилийн нээлт боллоо

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги 2023-2024 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулав. Нээлтэд аймгийн Засаг дарга Э.Болормаа оролцож сургалт, бэлтгэлийг чанартай явуулж амжилт ололтоо бататгахыг хүслээ.  

2 хүн нарын зураг байж магад

Тус ангийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн сургуулийн жилийг /2022-2023 он/ “ХҮН НЭГ БҮРИЙН МАНЛАЙЛЛЫН ЖИЛ”  болгон ажиллажээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗХ-ний ерөнхий командлагчийн ивээл дор ЗХ-ний болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу манлайлагч офицеруудын чуулга уулзалт болон Шилдэг офицер шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн хугацаат цэргийн алба хаасан байлдагчдаас цэргийн эрдэмд шамдан суралцсан шилдэг 17 алба хаагчийг шалгаруулан сургалтад хамруулж улмаар цол олгон ахлагчийн албан тушаалд томилуулж ажлын байртай болгосон зэрэг олон амжилт гаргажээ.

11 хүн нарын зураг байж магад

Тэгвэл энэ жилийн хувьд “ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ БА ЦЭРГИЙН СУРГАЛТ БЭЛТГЭЛ”-д анхаарч ажиллана.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Онцолбол, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын дунд оюуны болон цэрэгжилтийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ангийн тэргүүний ахлагч нарыг шалгаруулахаар төлөвлөөд байна. 

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тус ангийн бие бүрэлдэхүүн 2023-2024 оны сургуулийн жилийн нээлтийн үеэр гавьяаныхаа амралтад гарч буй нэр бүхий алба хаагчдадаа хүндэтгэл үзүүлэв.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад


8 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ