ХОВД АЙМАГ: Шатахууны нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллана

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдөр /2023.11.08/ аймгийн Засаг дарга Э.Болормаа холбогдох албаны төлөөллийн хамтаар ШТС-ын удирдлага, компанийн төлөөлөлтэй уулзлаа.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтаар:

-Шатахууны татан авалт нөөцийн талаар мэдээлэл солилцож тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажиллах талаар ярилцлаа. 

2 хүн нарын зураг байж магад

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 компани Улаанбаатар хот болон ОХУ-аас шатахуунаа татан авдаг. Гадаад хүчин зүйлээс шалтгаалан зарим станцууд шатахуунаа татан авч чадахгүй байгаа талаар хэлж байв. Компани тус бүр харилцан адилгүй нөөцтэй байна. Зарим сумдад шатахуун дууссан гэдгийг ч хэлж байлаа.  

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр энэ оны 11 дүгээр сарын 06-ны байдлаар аймгийн хэмжээнд дизель түлш 159.5 тн, АИ 95, 92, 80 267.5 тн нийт 427.1 тн шатахууны нөөцтэй байна. 

2 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Эрсдэлийг тооцож шатахууны нөөц бүрдүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэн анхаарч хамтран ажиллахаар боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

7 хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ