ХОВД АЙМАГ:“ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨӨЛӨГЧ”-тэй боллоо

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах ялангуяа барилга, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавих, алдаа дутагдлыг илрүүлэх, засаж сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал байгаа юм.

Тиймээс аймгийн Засаг дарга Э.Болормаа дээрх чиглэлээр мэргэшсэн Б.Амарзаяаг “ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨӨЛӨГЧ”-өөр албан ёсоор томилж өнөөдөр /2023.11.07/ “ЗАХИРАМЖ”-ийг нь гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Энэ үеэр мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцож хийх ажлын чиглэл, хамтран ажиллах журам боловсруулан батлуулах чиглэлийг өгөв. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Б.Амарзаяа нь Инженер мэргэжилтэй. 2008 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байгаа. 

Барилга, хот байгуулалтын яамны харьяа “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”-д инженер, ахлах инженерээр ажиллаж байсан туршлагатай.

2 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ