Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Орон нутгийн өмчийн газар, “Шинэ Ховд Жаргалант ТҮК” ОНӨААТҮГ-ын удирдах ажилтны ажлын байрны “НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ” зарласан.
Дээрх орон тоонд оролцож тэнцсэн Б.Төгөлдөр, Б.Энхбаяр, Д.Алимаа нарыг аймгийн Засаг дарга Э.Болормаа тухайн ажилд нь томилж “ЗАХИРАМЖ” гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ.
Э.Болормаа:
Албан тушаалын томилгоо ил тод, нээлттэй хамгийн гол нь “ШУДАРГА” байх учиртай гэдгийг хэлсэн үгэндээ онцлоод:
Холбогдох хууль, журмын дагуу удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож өөрсдийн мэдлэг, туршлагаараа шалгаран тухайн ажилд томилогдсонд баяр хүргэж хуулийн дагуу сайн ажиллахыг зөвлөлөө. Мөн шинэ санал, санаачилгыг нь дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.
Б.Төгөлдөр /Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга/
Б.Энхбаяр /Орон нутгийн өмчийн газрын дарга/
Д.Алимаа /“Шинэ Ховд Жаргалант ТҮК” ОНӨААТҮГ-ын дарга/