Манхан сум 350 гаруй малчдыг хамруулсан зөвлөгөөн зохион байгуулав

7 хүн нарын зураг байж магад

Өнөөдөр /2023.11.06/ Манхан сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар мэргэжлийн байгууллагуудтай хамтран Монгол улсад ШУ-ны Мал Эмнэлэг Үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, сумын “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгууллаа. 

6 хүн ба малгай нарын зураг байж магад

Манхан сум нь зургаан багтай, 4347 хүн амтай. 1057 өрхтэй. Үүний 647 нь малчин өрх. Тэдний төлөөллөөс бүрдсэн 350 гаруй малчин оролцсон тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар оролцож, аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр арга хэмжээ, бодлого шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

2 хүн ба малгай нарын зураг байж магад

Малчид:

Аймгийн Засаг даргын гол анхаарлаа хандуулж буй:
Шударга ёсыг тогтоох, 
Газар олголтыг нэмэгдүүлж, тоон гарын үсэг олгох, 
Эрт илрүүлэгийн үзлэг оношилгоонд иргэдийг сайтар хамруулах ажилд талархалтай байгаагаа хэлж ажлын амжилт хүслээ. 

1 хүн нарын зураг байж магад

Зөвлөгөөний үеэр аймаг, сумын холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид: 
Малын тоо толгойн албан татварыг бүрдүүлэх,
Газар хүссэн өргөдөл хүлээн авах, 
Тоон гарын үсэг олгох зэрэг төрийн үйлчилгээг үзүүлж ажиллав.

5 хүн нарын зураг байж магад 
Зөвлөгөөний үр дүнд тус сумын малчид:

Мал аж ахуйн үйлдвэрлэлд анхаарч чанартай, цөөн тооны малтай байх,
Малын үүлдэр, таваарлаг шинж чанарыг хэрхэн нэмэгдүүлэх,
Залуу малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарах зэрэг тодорхой асуудлаар санал солилцож, гарц, шийдлийг эрэлхийлсэн хэлэлцүүлэг өрнүүлэв. 

3 хүн нарын зураг байж магад

Тус сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангажээ. 

Сумын Засаг даргын өгсөн мэдээллээр малчид 2000 гаруй тн хадлан бэлтгэн нөөцөлсөн байна. Харин сумын аюулгүйн нөөцөд 2000 боодол өвс бэлтгэхээс 10000 ширхгийг нөөцөлж төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.  

4 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ