Өнөөдөр /2023.11.06/ аймгийн Засаг даргын Тамгын газраас удирдах ажилтнуудын
“ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн зөвлөгөөнд оролцогчдод цаг үеийн ажлын талаар мэдээлэл өглөө.
Энэ сарын 09-10-ны өдрүүдэд Ховд аймгийн төрийн байгууллагын үйлчлэгч, жолооч, сантехникч, жижүүр, цахилгаанчин, галч, угаагч, асрагч зэрэг албан хаагчдыг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулна. Аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар
“ШИНЭ СЭРГЭЛТ-ТӨРИЙН БҮТЭЭМЖ” зорилтын хүрээнд зохион байгуулах тус зөвлөгөөнд албан хаагчдаа дэмжиж хамруулахыг анхаарууллаа.
Мөн:
Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, дутуу, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллахад анхаарах,
Мэргэжлийн байгууллагаас өгч буй цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авч, иргэд олон нийтэд хүргэх, өөрсдийн ажил, амьдралдаа ашиглах,
Төрийн бүтээмжийг сайжруулах, төрийн албан хаагчийн ажлын сахилга, хариуцлага, харилцаа хандлагыг сайжруулахад анхаарч ажиллах чиглэлийг өгөв.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын ХШҮХ-ийн дарга Д.Бямбасүрэн байгууллагууд тайлан мэдээгээ хугацаанд нь цахим системд хэрхэн байршуулах, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж арга зүйн зөвлөмж өглөө.
“
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН”-д байгууллагуудын удирдах ажилтны 75 хувь нь оролцов.