Мөст суманд зохион байгуулсан "НЭЭЛТТЭЙ ХОВД" өдөрлөгөөс 581 иргэн үйлчилгээ авчээ



Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж байгаа. Өдөрлөг тав дахь өдрөө, дараагийн буюу Мөст суманд өнөөдөр /2023.04.28/ үргэлжилж байна. 


Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай авч буй иргэдтэй аймгийн Засаг дарга Э.Болормаа, ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан нар уулзаж тэдний санал бодлыг нь сонслоо. Хөдөөгийн иргэд тэр бүр аймаг ороод байх боломж хомс. Тиймээс Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос үзүүлж байгаа нь хөдөөгийн иргэдийн эрэлтэд нийцсэн чухал ажил болж байгааг үйлчлүүлэгчид онцолж байв.


Өдөрлөгийн хүрээнд Мөст сумаас нийт 581 иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагджээ. 



Тухайлбал, 

-Эрүүл мэндийн үйлчилгээнд-325,  
-Эрүүл мэнд, даатгалын зөвлөгөө мэдээлэл-34
-Газрын харилцаа барилга хот байгуулалт-30, 
-Нийгмийн даатгалын үйлчилгээ-37 
-Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ-39, 
-Статистик тоон мэдээллийн үйлчилгээ-22 өрхийн 92 гишүүний мэдээлэл зассан бол Улсын бүртгэлийн хэлтсээс 21 иргэний гадаад паспортын захиалга хүлээн авч 154 иргэнд тоон гарын үсэг олгож ажиллав.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ