Аймгийн удирдлагууд Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийв



“НЭЭЛТТЭЙ ХОВД”
өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2023.04.27/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ч.Уранчимэг нар Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийлээ.



Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: 

-Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны талаар мэдээлэл өгч орон нутагт шударга ёс, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж эхэлснийг онцлов. Мөн аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталсан тогтоол шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. 


Дараа нь: 

Э.Болормаа аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж иргэдийн саналыг сонслоо.



Э.Болормаа:Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. 

Ялангуяа:

-Иргэн бүрд 0,07 га газар олгох, 
-“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох, 
-Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлнэ. Тиймээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж ажлыг нь дүгнэх нэг үзүүлэлт болгосноо онцолж иргэдийг ч идэвхтэй оролцохыг уриаллаа. 



Уулзалтад оролцсон иргэд: 



-Залуу малчдыг дэмжих, иргэдийг газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлэх, 
-Хөшөөтийн уурхайн тоосонцрыг багасгаж хүн, малын эрүүл мэндийг хамгаалах,
-Хөшөөтийн уурхайтай хийж буй гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд аль болох өгөөжтэй болгоход анхаарах,
-Худаг ус, Хөшөөт багийн тохижилтод хяналт хийх, засмал зам тавих, Хөшөөт багаас сумын төв рүү явах сурагчдын автобустай болгох,
-Төсвийн байгууллагуудын засвар тохижилтыг сайжруулах зэрэг сум, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлын талаар санал бодлоо илэрхийлж байв.


Уулзалтын төгсгөлд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар зарим нэр бүхий ахмадуудад “АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ” гардуулж баяр хүргэв.



Цэцэг сум нийт 3264 хүн амтай. Одоогоор 18-аас дээш насны иргэдийн 30.0 орчим хувь нь, 0-17 насны хүүхдийн 60.0 хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ. Харин сумын хэмжээнд 1900 иргэн тоон гарын үсэг авах ёстой. Үүний 1500 орчим буюу 80 орчим хувь нь хамрагдсан, аймагтаа өндөр үзүүлэлттэй явж байна.



Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг маргааш /2023.04.28/ Мөст суманд “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ