ТУУЛАЙ жилтнүүдийн зурлага УСАН жилд



2023 оны 2 сарын 21 өдөр. "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" хэмээх ХАРАГЧИН ТУУЛАЙ жилийн ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН шинийн НЭГЭНД мөрөө ГАРГАХ НЬ:
ТУУЛАЙ жилтнүүдийн зурлага УСАН ТУУЛАЙ жилд 2023 онд
НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд сайн, хийморь лүнда нь дорой. Ажил үйлс саадтай. Хэл үг, атаа жөтөө дунд. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн, Жалцанзэмүвүнжаны дарцаг хийсгэ. Засал нь: Жил орсны засал, эр нь: Газрын үүд хаалга. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Галын сан, Лусын сан, Лүмбэнгарав, Лхамын ганшиг, 3 гүрэм, Мандал өргүүл.
-Галд суусан: 1927, 1951, 1975, 1999, 2023 оны эр, 1939, 1963, 1987, 2011 оны эм хүмүүс Улаан эд, хувцас, мал, арьс үс бүү ав, улаан идээ бүү гарга, унаа унах, төмрийн аюулаас сэрэмжил. Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, шавар юмуу гурилаар «морины толгой» хийн урьд зүгт газарт булаад, урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Сундуй, Цэнд уншуул.
-Усанд суусан: 1927, 1951, 1975, 1999, 2023 оны эм, 1939, 1963, 1987, 2011 оны эр хүмүүс Хар, шар эд, хувцас бүү ав, гахай, загасны махыг цээрлэ. Мөрөө гаргахдаа – “Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, урд (эмийн) зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж алхлан, гурилаар “гахайн толгой” хийн хойд зүгт газарт булаад, хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал - Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул, Газар усаа тахь.

-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ