АНУ-ын “Virtue Foundation”-ний нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг Ховд аймагт ажиллав



АНУ-ын “Virtue Foundation”-ний нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. 10 дахь жилдээ ажиллаж буй багийн бүрэлдэхүүнд олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн доктор, зөвлөх эмч  Чарлес Акерсон Коле, Нью Йорк хот дахь Колумбиа Их Сургуулийн анагаахын шинжлэх ухааны доктор, хүүхдийн нүд судлал, солир харааны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч Тамиеша Фремпон, НҮБ-д тусгай зөвлөх эрхтэй, хүүхдийн нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн  эмч Адрени Кеггин, унтуулгын эмч Эдди Ват, нүдний эмч Ирина Волоско, төслийн менежер Еван Афшин нар багтсан байна.

Эмч, мэргэжилтнүүд дээрх хугацаанд баруун бүс нутгийн иргэдэд нүдний болор суулгах, нүдний даралт буулгах, хялар засах, нүдний харааны гажиг илрүүлэх зэрэг үзлэг, оношилгоо мэс засал хийлээ. Тодруулбал, болор солих 58, нүдний даралт бууруулах 10, нүдний мах ургацаг авах 2, хялар засах 18  мэс заслыг амжилттай хийжээ.

Мөн УНТЭ-ийн эмч нартай хамтран ажлын байрны сургалт зохион байгуулсан байна. сургалтад 358 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авлаа гэж Ховд аймаг дахь БОЭТ-өөс мэдээллээ.

Virtue Foundation байгууллагын нүдний эмч нар Ховд аймагт өнгөрсөн хугацаанд ажиллахдаа (6 жил) нийт 4900 гаруй хүнд нүдний үзлэг оношилгоо хийснээс 600 гаруй өвчтөнийг хагалгаанд оруулжээ. 

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ