Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эмч эмнэлгийн ажилчдаа дэмжиж урамшуулах замаар чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөр тусгагдан энэ жилээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр тохиосон "ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР"-өөр шилдэг эмч нараа шалгаруулж урамшуулсан байдаг.
Тэгвэл тавдугаар сарын 12-нд тохиох "ОЛОН УЛСЫН СУВЛАГЧДЫН ӨДӨР"-ийг угтан шилдэг сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ шалгаруулж, өнөөдөр /2022.05.09/ шилдгүүдийн шагналыг нь аймгийн Засаг дарга Б.Дүгэржав гардууллаа.
“Шилдэг сувилагч”-аар БОЭТ-ийн Сувилахуйн менежер Т. Энхтуяа, Амаржих газрын сувилагч Б.Сувданчимэг, туслах сувилагч Х.Цэцэгээ нар, Гемодиализийн техникч, эм найруулагч Т. Ганбүүрэг, Жаргалан өрхийн эмнэлгийн бага эмч Ч. Хандмаа нарыг “Шилдэг тусгай мэргэжилтэн”-ээр, Хөдөөгийн бага эмч, сувилагчдаас Зэрэг сумын Эхэн багийн эмч А.Цагаанбаяр "Шилдэг багийн эмч"-ээр, Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч н.Байгалмаа "Шилдэг сувилагч"-аар шалгарч, тус бүрт нь 2,0-5,0 сая төгрөгийн батламж өглөө.
Аймгийн эрүүл мэндийн салбарт 1369 эмч эмнэлгийн ажилтнууд ажилладаг. Үүний 600 гаруй нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд байна.
ВИДЕО: