АШУҮИС-иас “БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ” зохион байгуулав

3 хүн нарын зураг байж магад

АШУҮИС үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан тус сургуулиас орон даяар “БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ” зохион байгуулж байна. Уулзалтаар Монгол улсын хөгжилд тус сургуулийн гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, шинжлэх ухаан түүн дотор анагаах ухаан, эмчилгээ оношилгооны дэвшилтэт технологийн инновацийг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтыг зохион байгуулж, багш шавийн нандин холбоог бэхжүүлэх, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөхийг гол зорилгоо болгожээ.

11 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Ховд аймгийн төгсөгчидтэй хийх уулзалтад оролцохоор Анагаах ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатараар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирсэн. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурийн төлөөлөгч  Эваристе Коуасси-Комлан, ахлах зөвлөх Б.Цогтбаатар нарын 7 хүн ажиллаж байна.  

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран зохион байгуулж буй “БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ”-ыг Засаг дарга Б.Дүгэржав нээж үг хэллээ. Тэрбээр:80 жилийн буурал түүхтэй АШУҮИС-ийн хамт олон тарьсан үрээ хэрхэн ургасныг харж бас ажлын байран дахь сургалтыг тасралтгүй явуулж байгаа нь чухал үр дүнтэй ажил болно гэдгийг онцлон тэмдэглэв. 

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Мөн АШУҮИС-тай “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулж талууд гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, нарийн мэргэжлээр чадваржуулах боломж бүрдэж байгаа юм. 
Дарви сумын харьяат Н.Хүрэлбаатарын Монгол улсад эмч, мэргэжилтэн бэлтгэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “ХОВД АЙМГИЙН 100 ЭРХЭМ”-ээр өргөмжилж "БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ"-ын үеэр хүндтэй шагналыг гардуулан өгөв.  

2 хүн, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад

“БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ”-ыг тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас “Сувилахуйн тусламж”, “Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ” сэдэвт сургалт авч эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллав. Уулзалтад аймгийн эрүүл мэндийн 103 байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцлоо.

ВИДЕО:



6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ