Хачгаар дамжих халдварын байгалийн голомт илрүүлэх, идэвхжлийн төлөв байдал, зүй тогтлыг судлах, нягтшилтын зураглал хийхээс гадна цаг уурын үзүүлэлт, агаарын чийгшилт, салхины хурд, агаарын даралт хур тунадас зэрэг нь хачигт хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилгоор хачигт халдварын тандалт судалгааг хийжээ.
Тандалт, судалгааг байгууллагын календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 01-13 хооронд Эрдэнэбүрэн, Ховд сумын 4 сектор, 35379 га талбайг хамруулан хийсэн байна. Бэлчээр болон малаас нийт 298 хачгийг цуглуулж зүйлийн бүрдлийг тодорхойлон молекул биологийн шинжилгээ хийлгэж хачигт риккетсиозын халдварыг тодорхойлуулахаар ЗӨСТөвийн лабораторид хүлээлгэн өглөө гэж аймгийн ЗӨСТ-өөс мэдээллээ.