ХБХХЕГ-ын ажлын хэсэг Ховд аймагт ажиллав



Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, гэрээ байгуулсан төрийн бус байгууллагын хэрэгжилтийн явцтай танилцаж, хяналт тавилаа. Үүнээс гадна ХБХХЕГ-ын -ын нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний  эцэг эхчүүд зэрэг 80 гаруй хүнийг сэргээн засахын цогц үзлэг оношилгоонд хамрууллаа.



Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилт авсан иргэдийн бий болгосон ажлын байртай танилцаж, санал солилцсон юм.

Монгол улсын хэмжээнд Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар 2021 оны жилийн эцсийн байдлаар 106169 хөгжлийн бэрхшээлтэй  хүн байгаагаас Ховд аймагт 2699 хүн, 302 хүүхэд байна. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ