“Чадварлаг эмч мэргэжилтэн” дэд хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг эмч” нарыг шалгарууллаа

May be an image of 4 people and people standing

Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР” тохиодог. Тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ хамтран эмч нарын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан албаны бусад төлөөллийн хамтаар оролцож эмч нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

May be an image of 2 people and people standing

Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг даван туулахад эмч, мэргэжилтнүүд хамгийн их ачаа үүрч хүнд хэцүү нөхцөлд цаг наргүй үүргээ гүйцэтгэн ажилласан гэдгийг албаныхан онцоллоо. 

May be an image of 9 people and people standing
 
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний нэг нь “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөр юм. Аймгийн ИТХ-аар батлуулсан энэ хөтөлбөрийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж тусгай журмын дагуу “ШИЛДЭГ ЭМЧ” нарыг шалгаруулж байна. БОЭТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Ж.Ганхуяг, Рашаант өрхийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч З.Цоож, Алтай сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Т.Ганчимэг нар “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр шалгарчээ.

May be an image of 13 people and people standing

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр шалгарсан БОЭТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Ганхуягийн шагналыг гардуулж баяр хүргэлээ. Тэрбээр БОЭТ-д 28 жил ажиллаж байгаа. Түрүү булчирхайн анхны хагалгаа, дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг орон нутагт нутагшуулж, олон иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад мэдлэг чадвараа дайчлан ажилласан амжилтыг нь үнэлж ийнхүү “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр шалгаруулсан байна.

May be an image of 4 people and people standing

”Дэлхийн эмч нарын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа нэр бүхий зарим эмч нарыг салбарын болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шаналаар шагнаж урамшууллаа.

ВИДЕО:



3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн, зогсож буй хүмүүс болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

7 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ