“Баруун бүсийн эмийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт” Ховд аймагт болж байна



Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооны 12-р ээлжит чуулган энэ сарын 26-нд Улаанбаатар хотод болно. Иймээс тус чуулганыг угтан улсын хэмжээнд салбар чуулга уулзалтуудыг бүсчлэн зохион байгуулж байна. Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 120 гаруй эм зүйч, эм найруулагч, эмийн мэргэжилтэн оролцсон "Баруун бүсийн эмийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт" Ховд аймагт болж байна. 



3 жил тутамд нэг удаа болдог Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн 12-р чуулганд оролцох төлөөлөгчийг томилох, эм холбооны дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх, эм, эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулгад санал авах, тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцоход чулга уулзлтын зорилго оршиж байна.



Чуулга уулзалтын үеэр эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, “Эм” холбооны дүрмийн шинэчлэл, аймаг орон нутагт хийгдэж буй томоохон ажлуудын талаар албаныхан мэдээлэл хүргэлээ. Мөн эмийн мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлын талаар талууд харилцан санал солилцсон юм. 

ВИДЕО:








 

 

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ