Ховд аймагт томуугийн дэгдэлт их байна. Үүнийг дагаад БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал 2 дахин нэмэгджээ. 40 ортой тус тасаг нь халдвартын тасаг болон харшлийн тасагт нэмэлтээр 50 ор дэлгэж, өнөөдрийн /2022.03.14/ байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ор дэлгэсэн тасгуудад эмч, сувилагчийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Мөн эм тарианы нөөц хангалттай байгаа гэдгийг албаныхан хэллээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувийг 0-5 насны хүүхдийн амьсгалын замын харшил давамгайлсан ханиад, хатгалгаа эзэлж байна. Хамгийн гол нь томуугийн дэгдэлт их байгаа энэ үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хугацаа алдахгүй харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан шаардлагатай эм тариа хэрэглэх хэрэгтэйг зөвлөлөө. ВИДЕО: Огноо: 3/14/2022 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 886 Мэдээ таалагдсан: