Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

14 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Өнөөдөр /2022.03.10/ Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, уулзалт боллоо. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн төр, хувийн хэвшлийн 100 орчим байгууллагын 1369 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас зөвлөгөөнд 120 гаруй удирдах ажилтан оролцож, өнгөрсөн оны ажлуудаа дүгнэхийн зэрэгцээ цаашдын чиг хандлагаа тодорхойллоо. 

8 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан 2022 оныг иргэн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийг зорьж “Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон ажиллахаар төлөвлөөд байна. 

1 хүн, сууж байгаа болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав оролцож, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн чиглэлээр баталсан хөтөлбөрүүдийг танилцуулж, 2022 ондоо эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов.  

10 хүн, сууж буй хүмүүс болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд өнгөрсөн 2021 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд, өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцаж байлаа. Энэхүү зөвлөгөөн нь гурван өдрийн хугацаанд үргэлжлэх бөгөөд үүний үр дүнд эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагаа сайжирна гэж албаныхан үзэж байна.

ВИДЕО:



1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ