Канад сангийн орон нутгийн санаачилга /2021-2022/ хөтөлбөрт шалгарч тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурлаа



Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас зохион явуулдаг орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг хөтөлбөр юм. Тус сан 1997 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байна. 

Ховд аймгийн БОЭТ нь “БОЭТ-ийн Хүүхдийн эмнэлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах, тохижуулан засварлах, нөхөн сэргээх эмчилгээнд шаардлагатай эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг суурилуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах нь” төслөөрөө Канад Сангийн Орон нутгийн санаачилга /2021 -2022/ хөтөлбөрт тэнцжээ. Иймээс Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Катрин Э. Ивкофтай БОЭТ-ийн захирал П. Гэрэлсүрэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  

Тус төв нь Канад Сангийн Орон нутгийн Санаачилга (КСОНС) Хөтөлбөрөөр 2018 онд “Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах” төслийн хүрээнд Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд 38 сая төгрөгийн санхүүжилтээр амьсгалын аппарат, нярай халуун ширээ, өвчтөний хяналтын монитор, биллиметр, суурин пульсохиметр зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлж, хүүхдийн эрчимт эмчилгээний нэгжийг байгуулан ажиллуулж байна. 

Энэ удаагийн төслөөр баруун бүсийн хэмжээнд анхны ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ байгуулж, хүүхдийн эмнэлэгт бүс нутгийн хэмжээнд эх хүүхдэд ээлтэй ШИНЭ ТЕХНОЛОГИ БАРАКАМЕР ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ юм. Энэхүү төв нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хүчил төрөгчийн дутагдлаас сэргийлэхэд Хүүхдийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдэх юм. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ