УИХ-ын гишүүн С.Бямбацогт орон нутагт ажиллах үеэрээ аймгийн ЭМГ, БОЭТ, Жаргалант сумын 6 өрхийн эрүүл мэндийн төв болон хөдөөгийн 16 сумын эрүүл мэндийн төвийн төлөөлөлтэй уулзав.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарын 2021 оны ажлын тайлан, хийж хэрэгжүүлж буй ажил, салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.
Мөн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, дэмжих чиглэлд анхаарч ажиллана гэлээ.