БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, гемодиализын тасаг есөн өвчтөнийг Баян-өлгий аймагруу тээвэрлэн очиж /гемодиализ/ эмчилгээнд оруулжээ



Ховд аймагт одоогоор 21 өвчтөн бөөр орлуулах  /гемодиализ/ эмчилгээг тогтмол хийлгэдэг. Үүний 10 нь долоо хоногт гурван удаа, тав нь хоёр удаа бусад нь нэг удаа ордог байна. 

Энэ төрлийн эмчилгээнд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл улсын хэмжээнд "Ковид-19" цар тахлын улмаас улсын хэмжээнд тасалджээ. Үүнээс шалтгаалан иргэдийн эрүүл мэндийн байдал хүндрэх эрсдэл үүсээд байна. Үүнээс гадна бөөрний хурц дутагдалд орсон иргэдэд эмчилгээ үйлчилгээг шуурхай үзүүлэх боломжгүй болсон талаар мэргэжлийн эмч хэлж байна.

ВИДЕО:



Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, гемодиализын тасаг өнгөрсөн өдрүүдэд есөн өвчтөнийг Баян-өлгий аймагруу тээвэрлэн очиж /гемодиализ/ эмчилгээнд оруулжээ. Зарим өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч байгаа учраас Улаанбаатар хотыг зорьж байна. Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд бөөр орлуулах эмчилгээ хийлгэж буй 57 настай Д.С өнөөдөр /2022.02.14/ нийслэлийг зорилоо. 

Цаашид яах вэ??? Юутай ч БОЭТ-өөс Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьсны дагуу эхний ээлжинд гемодиализ эмчилгээний урвалжийн 10 хоногийн нөөцийг татан авч байна. Эх сурвалжийн мэдээлснээр маргааш /2022.02.15/ Ховд аймагт ирэх аж. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ