Сар шинийн өдрүүдэд 1300 гаруй иргэн ковидын шинжилгээ өгөхөд 487 тохиолдол батлагдсан байна



Монгол Улсын Засгийн газар, Улсын болон аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас гаргасан шийдвэр, өгсөн үүрэг чиглэлийн дагуу мэргэжлийн болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдыг үүрэгжүүлж ажилласан байна. Баярын өдрүүдэд өдөрт 420 гаруй, давхардсан тоогоор 3000 орчим алба хаагч хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зэргээр чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэжээ. Тэгвэл 1300 гаруй иргэн ковидын шинжилгээ өгөхөд 487 тохиолдол батлагдсан байна. Үүний 90 орчим хувь хөнгөн, бусад нь хүндэвтэр оноштойгоор эмчлүүлж байна. Урьдчилан бэлтгэл сайн хангасан учраас баярын өдрүүдэд нөхцөл байдал харьцангуй тайван байсан гэдгийг албаныхан тодотгож байна. 

Сар шинийн баярын өдрүүдэд малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хумих чиглэлд онцгой анхаарч ажилласан байна. Тус аймгийн Ховд, Мянгад, Эрдэнэбүрэн, Чандмань зэрэг зургаан сумын 14 багийн 13 голомтод 121 өрхийн 3400 мал өвчилсөн. Үүнээс 2600 гаруй малын өвчний шинж тэмдэг арилж одоогоор 800 орчим мал өвчтэй байна гэсэн мэдээллийг өглөө. Өвчний шинж тэмдэг бүрэн арилаагүй голомтын бүсэд эргүүл, хяналт хийж хөл хөдөлгөөнийг хязгаарлан ажиллажээ.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ