Өнөөдөр /2022.01.31/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх
“Шуурхай штаб” хуралдав. Хурлаар сар шинийн өдрүүдэд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ярилцаж дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
-Мэргэжлийн байгууллагууд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах,
- Иргэдээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөх “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г сар шинийн баярын өдрүүдэд буюу 2022 оны 02 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд 12:00-14:00 цагийн хооронд бусад өдрүүдэд хэвийн горимд ажиллуулах,
-БОЭТ-ийн Рентген зураг авалтын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 06 хүртэл 13:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах,
-Цагдаагийн газрын алба хаагчид аймаг, сум хооронд зорчиж буй иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллахаар боллоо.
Сар шинийн баярын дараа “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол эрс нэмэгдэж болзошгүй. Тиймээс иргэн бүр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриалж байна.
ВИДЕО: